2011-07-18
114 хүн амь алдсан байна
"Булгария" онгоцыг усны ёроолоос гаргахад бэлэн болжээ. Усанд шумбагчид живсэн онгоцны өрөө, тасалгаануудыг сайтар шалгаж үзсэн байна. Эмгэнэлт явдлын дүнгээс үзвэл 114 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болжээ. Харин 79 хүн аврагдсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн тушаалаар мөрдөн байцаах ажлыг тун нарийн явуулж байгаа аж. Сүйрэлд буруутай нэг ч хүн шийтгэлгүй үлдэх ёсгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг өөрчлөх болно. Хариуцлага алдсан тохиолдолд хатуу шийтгэнэ гэж Оросын Онцгой байдлын яамнаас хийсэн мэдэгдэлд дурьджээ.

"Булгария" онгоц нь Татарстаны Куйбышевский далайд энэ сарын 10-нд живсэн. Далайн шуурга давалгаалахад усан онгоц эргээс гурван км-ийн зайд байсан. Онгоц хэдхэн хоромын дотор усны ёроол руу живжээ. Уг онгоц дээр 208 хүн байсан аж. Гэтэл хөлөг 150 хүнийг даах хүчин чадалтай байжээ. Мөрдөх ажлын эхнээс л тээврийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил нэлээд илэрсэн гэж мөрдөн байцаагч мэдэгдсэн байна.

Энэхүү үйл явдлын нэгэн гэрч "Боомтоос гарахдаа онгоц баруун тал руугаа хазайлттай гарсан. Тиймээс хажуугийн давалгаан цохиж, онгоц хөрөвсөн болов уу" гэжээ.

Сүйрлийн хамгийн эмгэнэлт баримтын нэг бол их олон хүүхэд ослын улмаас амиа алдсан. Онгоцонд 60 хүүхэд байсны 27 нь амиа алдсан байна. Сүйрэл гарах үед хүүхдүүдийн онгоцны доод тавцангийн хөгжмийн танхимд түгжигджээ. Энэ дундаас амьд гарч чадсан 10 настай, Динар Абдурахманов "РИА Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа "Шал хөдөлж, хана чичирхийлж эхэлсэн. Онгоц нэг тал уруугаа далийхад маш том төгөлдөр хуур хүүхдүүдийн зүг чийхран дугаран орж ирсэн. Гэнэт тасалгаанд нэг эрэгтэй хүн дайран орж ирээд "Цонхоор үсэрцгээ, онгоц живж байна" гэж хашгирсан" хэмээжээ.

Тухайн үед сандарсан багачууд нээлттэй хаалга руу гүйцгээсэн байна. Харин Динар Абдурахманов хагархай цонхны хажууд зогсч байсан учир цонхоор гарчээ. Тэрбээр сайн сэлж сурсан байсан нь түүнийг аварч, онгоц живсэн газрын эргүүлгээс нэлээд хол сэлж чаджээ.Засгийн газар болон мөрдөн байцаах байгууллагуудад Оросын усан флотын бүхий л үйл ажиллагааг шалгах ажил тулгарч байна. Онгоц түрээслэх эрх, аялал жуулчлалын эрх гэх мэт багтаж байна.

Өнөөдөр тус улсад 150 усан онгоц аяллын үйлчилгээнд явж байгаа. Эдгээр онгоцыг дахин шалгалтад оруулах аж. "Булгария" онгоцыг Куйбышевскийн уснаас гаргана. Эхэндээ уг ажиллагааг энэ сарын 16-нд эхлэхээр товлосон байсан юм. Дараа нь яльгүй хойшилсон. Энэ нь мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар эхлээд онгоцыг тэгш тавих шаардлагатай аж. Хэрэв цаг агаарын байдал таатай бол өнөөдөр онгоцыг гаргана.


Бичсэн: Tseko | цаг: 23:21 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax