2011-07-20
Вангагийн зөгнөл

2010. Дэлхийн III дайн эхэлнэ.



Дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.



2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал vлдэхгvй. Дараа нь амьд vлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлvvлнэ.



2014. Ихэнх хvмvvс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.


2016. Европ бараг хvнгvй болно.



2018. Хятад дэлхийн шинэ их гvрэн болно.



2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно



2025. Европ мөн л хvн ам багатай байна.



2028. Эрчим хvчний шинэ эх...

2011-07-18
114 хүн амь алдсан байна
"Булгария" онгоцыг усны ёроолоос гаргахад бэлэн болжээ. Усанд шумбагчид живсэн онгоцны өрөө, тасалгаануудыг сайтар шалгаж үзсэн байна. Эмгэнэлт явдлын дүнгээс үзвэл 114 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болжээ. Харин 79 хүн аврагдсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн тушаалаар мөрдөн байцаах ажлыг тун нарийн явуулж байгаа аж. Сүйрэлд буруутай нэг ч хүн шийтгэлгүй үлдэх ёсгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг өөрчлөх болно. Хариуцлага алдсан тохиолдолд хатуу шийтгэнэ гэж Оросын Онцгой байдлын яамнаас хийсэн мэдэгдэлд дурьджээ.

"Булгария" онгоц нь Т...
2011-07-13
Дэлхий нарнаас хамгийн хол очив
Энэ сарын 7-нд бид нарнаас хамгийн хол очив. Өөрөөр хэлбэл, дэлхий тэнхэлгийнхээ хамгийн холын цэгээр дайран өнгөрсөн юм. Дэлхий болон нарны аймгийн бүх гаригийн тойрог зам зууван хэлбэртэй байдаг. Үүнийг анх XVII зууны үед Германы одон орон судлаач Иоганн Кеплер математик тооцооллын үндсэн дээр тогтоож байв. Мөн гаригуудын хөдөлгөөнийг нар тэнцвэржүүлдгийг ч нээсэн юм. Өөр өөрийн тэнхлэгээ тойрон эргэх гаригууд жилд нэг удаа наранд хамгийн ойр очиж мөн нэг удаа холуур дөлөн өнгөрдөг билээ. Энэ жилийн хувьд хамгийн алсад очих үе өчигдөр тохиов. Өөрөөр хэлбэл, нарнаас 152102 196 км-ийн зайтай...
2011-07-13
Дэлхийн хамгийн өндөр нохой
АНУ-ын Аризона мужийн Туксон хотод амьдардаг үлэмж Жорж нэртэй нохой хойд хоёр хөл дээрээ босч зогсох үедээ 2.2, дөрвөн хөл дээрээ бол метр гаруй өндөр. 111 кг жинтэй Жорж сард 49 кг хоол идэж эзнээ "шатаадаг".

Жорж өнгөрөгч онд дөрвөн хөл дээрээ зогсох үедээ түүнээс нэг см-ээр намхан Гибсон нохойноос Гиннесийн эрхийг нь булаан авсан юм. "Сэтгэлээр унасан" Гибсон удалгүй насан эцэслэсэн гэдэг.

Жорж урт чац шигээ ховор хувь тавилантай нохой. Аль нэгэн ядуу орны бөглүү тосгоны жаалуудын үл мэдэх "Facebook", "Twitter''-т бүртгүүлсэн нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн нэг.

Үүнээс...
2011-07-13
Волга мөрөнд осол гарч 55 хүн амь үрэгджээ
Ням гаригт буюу 10-нд ОХУ-ын Волга мөрөнд Булгараас Казань хүрэхээр явж байсан “Булгариа” усан онгоц осолдсоны улмаас 55 хүн амь үрэгдсэн нь тогтоогджээ.

Мөн олон арван хүнийг одоо болтол хайж олоогүй байна. Зорчигчдын дотор хүүхдүүд олон байсан нь тун сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа юм. Тавцан дээр тоглож байсан 30 гаруй хүүхэд цөм живсэн байх магадлалтай болоод байна. Хэдийгээр 79 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа ч одоогоор тун хүнд байгаа ажээ.

Хачирхалтай нь олон хүн тээвэрлэж явсан тус усан онгоц зорчигч тээвэрлэх зөвшөөрөлгүй байсан бөгөөд аль 30 жилийн өмнө сэргээн засв...
2011-07-13
ОХУ-д усан онгоц живж олон хүн үрэгджээ
ОХУ-ын Татарстаны нутаг дэвсгэр болох Волга мөрний Куйбышевийн усан сан орчимд энэ сарын 10-нд болсон их аадрын улмаас “Булгария” хэмээх усан онгоц живж одоо мэдэгдэж байгаагаар 100 хүн амь үрэгджээ. Аврагчид усны гүнээс 99 цогцос гаргаад байна. Нэг хүний цогцсыг осол болсны дараахан олжээ. Амиа алдагсдын 63 нь эмэгтэй, 18 нь хүүхэд, 19 нь эрэгтэй байжээ.

Өнөөдрийн байдлаар 140 хүний багтаамжтай  “Булгария” хөлөгт даац хэтрүүлэн 208 хүн суулгаж явсан нь мэдэгдсэн байна. Тэднээс 183 нь бүртгэлтэй байснаас 35 нь хөлгийн багийнхан аж. Харин 25 хүн “туулайчилж” явжээ. Гэхдээ үүнээс зөрсөн ...
2011-06-06
МИАТ-ийн онгоц ”террор” үйлдэж магадгүй нь
МИАТ компанийн Улаанбаатар-Москва-Берлиний чиглэлийн “Боинг 767-300” онгоц өнгөрсөн пүрэв гаригийн өглөө 06.00 цагт нисэх байсан ч нислэг нь 24 цагаар хойшилсон. Цаг агаарын таагүй нөхцөлөөр биш л дээ. Магтаад байсан “Боинг 767-300”-д Европын холбооны улсад нислэг үйлдэхэд шаардагддаг төхөөрөмж буюу радио станц байсангүй. Хэрэв хөөрсөн бол газардаж чадахгүй байж. Гэтэл зорчигчдод болохоор “Нислэг хойшилсон” гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй. Үүр цайхад “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр очсон хүмүүс өдөржин сууж, хүлээгээд үдшийн бүрийд гэрээдээ харив. Тэр онгоцоор буцаад Берлинээс...
2011-05-20
Хүн амьдрах боломжтой гариг нээв
Манай дэлхийтэй ижил хүн амьдарч болохуйц нөхцөл бүрдсэн анхны гариг олдлоо. "Gliese 581 d" хэмээн нэрлэсэн уг гариг нарны аймгийн гадна, дэлхийгээс гэрлийн 20 жилийн зайд оршдог аж. Тэнд өмнө нээсэн аль ч гаригаас олдоогүй далай тэнгис, хур бороо ч байж болзошгүй гэнэ.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ачаар цаг уурынх нь нөхцөл байдлыг тандахаас өмнө эрдэмтэд "Gliese 581 d''-ийг дэлхийтэй төстэй боловч амьдрал байх боломжгүй хэмээн тооцож байв. Тэндхийн тэнгэр нь өтгөн улаан өнгөтэй, таталцлын хүч нь дэлхийнхээс хоёр дахин их учир 60 кг жинтэй хүн 120 кг хүнд мэт мэдрэмж төрөх тул ...
2011-05-20
Санаанд оромгvй тохиолдлууд
1. Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу. Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн удаа гудамжаар алхаж явжээ. Олон давхар орон сууцны барилгын хажуугаар, мөрөөрөө алхаж явсан тvvний яг толгой дээр нь ой гарантай нэгэн хvvхэд унаж иржээ. Унасан, барьж авсан хоёрын аль аль нь гайхаж, балмагдаад өнгөрч. Харин дараа, туршлага муутай, залуухан эх нь өрөөнийх нь цонхыг хаахаа мартсанаас, мань хvv сониуч зандаа хөтлөгдөн, алхаж яваад, цонхоороо унан, Жозефийн ачаар амь гарсан байна. Vнэхээр гайхамшиг гэж vvнийг л хэлэх байх. Гэтэл яг хоёр жилийн дараа юу болсон гээч?


Өнөөх залуу маань а...
2011-05-20
Ангараг гаригруу илгээсэн «Спирит» хөдөлгvvрт юу тохиолдов?
АНУ-ын сансар судлалын NASA төвөөс Ангараг гаригийг тандах зорилгоор илгээсэн, "Спирит" хөдөлгvvр нь сvvлийн хэдэн хоногийн турш эрдэмтэн, судлаачдыг сандралд оруулсан байна. Эдгээр өдрvvдэд "Спирит"- ээс ямар нэгэн амьдралын шинж тэмдэг агуулсан мэдээ, дохио ирээгvй  тул мэргэжилтнvvд судалж vзээд: "Тус гариг дээрхи байдал vнэхээр нам жим байгаа учир, аливаа бичлэг хийх шаардлагагvй гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Төв удирдлагаас энэхvv төхөөрөмжийг гаригийн нэг гадаргуйгаас нөгөөрvv шилж гэсэн команд хичнээн өгөвч, огт хөдлөхгvй байсан гэнэ.


"Спирит"-ийг алсын холбооны тусламжтайгаар шалгасан...