2011-07-13
Волга мөрөнд осол гарч 55 хүн амь үрэгджээ
Ням гаригт буюу 10-нд ОХУ-ын Волга мөрөнд Булгараас Казань хүрэхээр явж байсан “Булгариа” усан онгоц осолдсоны улмаас 55 хүн амь үрэгдсэн нь тогтоогджээ.

Мөн олон арван хүнийг одоо болтол хайж олоогүй байна. Зорчигчдын дотор хүүхдүүд олон байсан нь тун сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа юм. Тавцан дээр тоглож байсан 30 гаруй хүүхэд цөм живсэн байх магадлалтай болоод байна. Хэдийгээр 79 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа ч одоогоор тун хүнд байгаа ажээ.

Хачирхалтай нь олон хүн тээвэрлэж явсан тус усан онгоц зорчигч тээвэрлэх зөвшөөрөлгүй байсан бөгөөд аль 30 жилийн өмнө сэргээн засварласан гэнэ. Ослын шалтгаан нь усан онгоцны хөдөлгүүрт гэмтэл үүссэнтэй холбоотой болохыг урьдчилан таамаглаж байна.

Усан онгоцонд нийт 150 зорчигч тээвэрлэх ёстой ч албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 208 хүн байсан бөгөөд тэдний дотор 25 тасалбаргүй зорчигч байжээ.

Ерөнхийлөгч Д.Медведев даваа гаригт Засгийн газрын яаралтай хуралдаан зохион байгуулж, үндэсний гашуудлын өдрийг зарлаад байна.

Бичсэн: Tseko | цаг: 23:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax