2011-05-20
Хүн амьдрах боломжтой гариг нээв
Манай дэлхийтэй ижил хүн амьдарч болохуйц нөхцөл бүрдсэн анхны гариг олдлоо. "Gliese 581 d" хэмээн нэрлэсэн уг гариг нарны аймгийн гадна, дэлхийгээс гэрлийн 20 жилийн зайд оршдог аж. Тэнд өмнө нээсэн аль ч гаригаас олдоогүй далай тэнгис, хур бороо ч байж болзошгүй гэнэ.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ачаар цаг уурынх нь нөхцөл байдлыг тандахаас өмнө эрдэмтэд "Gliese 581 d''-ийг дэлхийтэй төстэй боловч амьдрал байх боломжгүй хэмээн тооцож байв. Тэндхийн тэнгэр нь өтгөн улаан өнгөтэй, таталцлын хүч нь дэлхийнхээс хоёр дахин их учир 60 кг жинтэй хүн 120 кг хүнд мэт мэдрэмж төрөх тул харь гариг гэж үзэж байжээ. Харин одоо энэ таамаглал худал болж тэнд амьдрал тэтгэх нөхцөл бий гэдэг нь батлагдаад байна.

Францын судалгааны багийн ахлагч "Сансар огторгуйгаас цаг уурын тааламжтай гариг олдоно гэдэг бол гайхамшиг. Тэнд амьдарч болно гэдэгт бараг бүх одон орон судлаачид санал нэгдэж байгаа" гэжээ.

Одон орон судлалын түүхэнд амьдрал байж болох гариг цөөнгүйг нээн илрүүлсэн ч "Gliese 581 d" шиг эрдэмтдийн саналыг нэгтгэж байсан нь үгүй билээ. Уг гариг бусдыгаа бодвол дэлхийтэй ойр оршдог нь судалгааг бодитой болгох гол үндэс гэдэгтэй эрдэмтэд санал нэгджээ.

Бичсэн: Tseko | цаг: 20:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax