2011-05-18
Онигоонууд
Аав хvv хоёр хөлбөмбөг vзээд гэртээ ирэв. Ээж нь “За тэгээд тоглолт ямар байв?” гэхэд хvv нь “Ёстой гоё. Долоон шар, дөрвөн улаан карт. Нэг хvний хамар хугарч, 12 vзэгч баривчлагдаад төгсгөлд нь шvvгчийг нь зодсон”

Хөлбөмбөгийн финалын тоглолтонд нэг vзэгч хажуудах сул суудлаа заан нөгөө хөршдөө тайлбарлав.
- Уг нь би vvнийг эхнэртээ зориулж худалдаж авсан юм. Даанч 3 хоногийн өмнө нас барчихсан.
- Та тэгээд хамаатан ч юм уу, найз нөхдөдөө билетийг нь өгч болоогvй юм уу?
- Тэгэх аргагvй л дээ, тэд бvгдээрээ оршуулганд явчихсан.

Ливерпуль, Челси багуудын тоглолтын өмнө нэг эр билет авахаар ирэв.
- Билет ямар vнэтэй вэ?
- 80 паундын билет л vлдсэн.
- Нэгийг авая. Май 40 паунд.
- ???
- Би зөвхөн Челсигийн тоглохыг л vзнэ.

Бразил, Герман, Монголын 3-н хөлбөмбөгчин хамтдаа хил давах болов. Гэвч тэдэнд паспорт нь байсангvй. Тэд хилийн ажилтанд учирлаж, бид хөлбөмбөгчид, тэмцээнд оролцох гэж танай улсад орох гэсэн юм гэжээ. Тэгвэл хэлснээ баталж vзvvл гээд нэг бөмбөг өгөв.

Бразил тоглогч бөмбөгийг аваад хөлөөрөө жонглёрдож vзvvлэв. Гаалийн ажилтан: -Аа, бразил хөлбөмбөгчин… Та хил давж болно.

Герман тоглогч бөмбөгийг толгойгоороо жонглёрдов. Гаалийн ажилтан: -Аа, герман… Та хил давж болно.

Харин Монгол тоглогч руу бөмбөг өгөөд: -За та юу чаддагаа vзvvлээч…

- Yнэнийг хэлэхэд юу ч чадахгvй л дээ…

- Аа, монгол… Та хил давж болно.

Роналдиньо, Бекхэм, Зидан гурав онгоцоор нисч байтал нисгэгч гарч ирээд:

- Онгоц сvйрэх нь, бидэнд ердөө 3-н шvхэр бий. Би өөрөө эхнэр хvvхэдтэй хvн…гээд нэг шvхрийг нь аваад vсэрчээ. Роналдиньо дараагаар нь:

- Би дэлхийн хамгийн ухаалаг хөлбөмбөгчин, тиймээс дараа нь би….гээд vсрэв.

Зидан Бекхэмд:

- Би чамаас хөгшин, чи vсэр дээ.

- Тайван бай. Сая дэлхийн хамгийн ухаалаг хөлбөмбөгчин vvргэвчин цvнхтэй vсэрсэн…

Хөлбөмбөгч залуу гэртээ сэтгэл тун хангалуун ирлээ.

- За өнөөдрийн тоглолт юу болов?

- Тун сайхан тоглолт болж би 2 гоол хийлээ.

- Баяр хvргэе, тэгээд хэд хэдээр дуусав?

- 1:1

Деко багийнхаа анд Роналдиньогоос:

- Африк хаана байдаг юм бэ?

- Мэдэхгvй, гэхдээ нэг их хол биш байхаа, Это’О лав өглөө бэлтгэлдээ дугуйгаар л ирж харагддаг...
Бичсэн: Tseko | цаг: 15:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax