Интернэтийн Goal.com сайтад мэдээлсэнээр бол энэхүү тоглолтод Фил Невилл, Ники Батт, Пол Скоулз, Райан Гиггз нар оролцох нь бат болсон гэнэ. Мөн "улаан чөтгөрүүд"-ийн од тоглогч, эдүгээ "Лос Анжелес Галакси" багт тоглож байгаа Д.Бекхэмд урилга явуулсан, гэхдээ нэрт тоглогч маань одоогоор хариу ирүүлээгүй байгаа аж. Дашрамд дурдахад Невилл өнгөрөгч хоёрдугаар сард зодог тайлж буйгаа зарласан билээ.
Ахмад хамгаалагч маань "Манчестер Юнайтед"-ийн төлөө 602 тоглолтод оролцсон юм. Тэрбээр "МЮ"-гийн төлөө 1992 оноос хойш тоглож ирсэн бөгөөд энэ хугаца
анд шигшээ болоод багийнхаа гол хамгаалагчдийн нэгд тооцогдсоор ирсэн билээ.
