2011-07-13
Дэлхийн хамгийн өндөр нохой
АНУ-ын Аризона мужийн Туксон хотод амьдардаг үлэмж Жорж нэртэй нохой хойд хоёр хөл дээрээ босч зогсох үедээ 2.2, дөрвөн хөл дээрээ бол метр гаруй өндөр. 111 кг жинтэй Жорж сард 49 кг хоол идэж эзнээ "шатаадаг".

Жорж өнгөрөгч онд дөрвөн хөл дээрээ зогсох үедээ түүнээс нэг см-ээр намхан Гибсон нохойноос Гиннесийн эрхийг нь булаан авсан юм. "Сэтгэлээр унасан" Гибсон удалгүй насан эцэслэсэн гэдэг.

Жорж урт чац шигээ ховор хувь тавилантай нохой. Аль нэгэн ядуу орны бөглүү тосгоны жаалуудын үл мэдэх "Facebook", "Twitter''-т бүртгүүлсэн нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн нэг.

Үүнээс гадна супер од Женнифер Лопес ганцхан суудал захиалдаг "American Airline''-д бүхэл эгнээгээр нь суудал авч Чикагог зорьжээ. Учир нь тэнд өндөр Жорж Опрагийн шоунд оролцож, "In Touch" сэтгүүлд зургаа авахуулсан юм.

Бичсэн: Tseko | цаг: 23:11 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax