2011-05-20
Ангараг гаригруу илгээсэн «Спирит» хөдөлгvvрт юу тохиолдов?
АНУ-ын сансар судлалын NASA төвөөс Ангараг гаригийг тандах зорилгоор илгээсэн, "Спирит" хөдөлгvvр нь сvvлийн хэдэн хоногийн турш эрдэмтэн, судлаачдыг сандралд оруулсан байна. Эдгээр өдрvvдэд "Спирит"- ээс ямар нэгэн амьдралын шинж тэмдэг агуулсан мэдээ, дохио ирээгvй  тул мэргэжилтнvvд судалж vзээд: "Тус гариг дээрхи байдал vнэхээр нам жим байгаа учир, аливаа бичлэг хийх шаардлагагvй гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Төв удирдлагаас энэхvv төхөөрөмжийг гаригийн нэг гадаргуйгаас нөгөөрvv шилж гэсэн команд хичнээн өгөвч, огт хөдлөхгvй байсан гэнэ.


"Спирит"-ийг алсын холбооны тусламжтайгаар шалгасан, өндөр мэргэжлийн инженерvvд ч одоохондоо тодорхой дvгнэлтэнд хvрэлгvй, толгойгоо маажсаар байгаа юм байна. Хамгийн хачирхалтай нь, одоо тэрхvv хөдөлгvvр ямар ч гэмтэл, согогvй, зvв зvгээр ажиллаж байгаа аж. Энэхvv нууцлагдмал байдлыг, зарим эрдэмтэд, харь гаригийн нөлөөллөөс болсон гэж тайлбарлаж байна.

Харин ажиглагчид, "Спирит"-ийг улаан нvдэн гариг дээрхи 1800 хоногийн аялалдаа "ядраад, амрахаар шийджээ" гэж хошигноцгоож байгаа аж. Дашрамд дурдахад тус гаригийн нэг хоног нь Дэлхийнхээс 36 минутаар илvv байдаг юм байна.
Мөн NASA -аас анх 90 хоногийн хугацаатай илгээгдсэн "Спирит" төхөөрөмж, одоо харийн ертөнц дээр зургаа дахь жилийнхээ нvvрийг vзээд байгааг мэдэхэд илvvдэхгvй байх аа.

Бичсэн: Tseko | цаг: 15:13 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax